|

М.Ганбаатар: Ирэх долоо хоног гэхэд утаа мэдэгдэхүйц буурна

БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар агаарын бохирдлын асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Нийслэлчүүд сайжруулсан түлш хэрэглээд 4 жил болж байна. Сайжруулсан түлшний алдаа дутагдал нь жижиг зүйл дээрээс л үүсдэг. Тээвэрлэлтийн үед үүрч бутруулдаг, айлууд зориулалтын бус зууханд галладаг гэх мэт. Тиймээс бид хяналт үйл ажиллагаагаа сайжруулахаар ажиллаж байна. Ирэх долоо хоногт утаа мэдэгдэхүйц буурна. Хяналт сайжирсан үр дүн мэдэгдэхүйц гарна. Ирэх долоо хоногт бас цаг агаар цочир хүйтрэх мэдээлэл байна” хэмээв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *